horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ОХУ-аас өчигдөр 46 вагон АИ92 бензин оруулж иржээ

post-img

Манай улс 8 дугаар сарын 1-13-нд Сүхбаатар боомтоор 21.180 тонн АИ-92 бензин оруулж ирлээ. 8 дугаар сарын 12-нд 1380 тонн, 13-нд 2760 тонн, нийт 46 вагон АИ92 бензин авчирсныг Толгойт, Рашаант, Улаанбаатар өртөөнд хүргэсэн гэж Ашигт малтмал, газрын тосны газар мэдээлэв. Улаанбаатар хотын 75 ШТС руу 750 тонн, орон нутгийн 49 ШТС руу 441 тонн АИ92 бензин хүргүүлсэн байна.

Эрээнцав боомтоор 13 вагон 780 тонн АИ92 бензин оруулж ирснийг Дорнод аймгийн Баянтүмэн өртөөнд буулгаж, зүүн бүсийн сумд руу машинаар тээвэрлэж байна.

0/1000