Улаанбаатар хот дахь зарим ШТС-ууд өнөөдөр АИ92 бензиний үнээ 200 төгрөгөөр нэмлээ. Үүний шалтгааныг АҮЭБЯ-ны хэвлэлийн алба “ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд 8-р сарын 1-нээс эхлэн, 1 тонн АИ92 бензиний үнийг 851$ болгон нэмсэн. Суурь үнэ нэмэгдэж байгаа учраас аж ахуйн нэгжүүд жижиглэн борлуулж буй шатахууны үнээ нэмэх асуудлыг илэрхийлж эхэлсэн. Одоогоор үнийн зөвлөл хуралдах тов гараагүй байна.
Мөн дугаарын хязгаарлалттай олгох болон ₮50.000-өөр хязгаарлалттай олгох зохицуулалт 8-р сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилж, 16 буюу ням гарагаас эхлэн хэвийн байдалд шилжинэ” гэж тайлбарлалаа.

