Өнөөдөр Улаанбаатар хотын 97 ШТС руу 873 тонн, орон нутгийн 37 ШТС руу 370 тонн АИ92 бензин ачуулжээ. 1,680 тонн АИ92 бензинийг төмөр замын өртөөнүүдэд буулгаж байна. ОХУ-аас шатахуун тасралтгүй ирж байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.
8-р сарын 13, 14-нд орон нутгийн ШТС-уудад бензин түлхүү хуваарилж, хангамжийг нэмэхээр Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өчигдөр шийдвэрлэсэн. 8-р сарын 16-ны ням гараг гэхэд бүх ШТС-ыг цэнэглэж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгохоор тус штаб ажиллаж байна.

