horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сурагчид поло цамцыг 2027 оноос өмсөж болно

post-img

Сатндарт, хэмжил зүйн газар энэ оны 7 дугаар сарын 8-нд “MNS 6814:2019 Сурагчийн дүрэмт хувцас: Техникийн шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүгээр сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло буюу захтай футволк багтаасан юм. Гэхдээ поло цамцыг 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс өмсөхөөр болжээ. 

Тиймээс сурагчид 2026 он дуустал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин дүрэмт хувцсаа өмсөнө.

Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц оруулах саналыг Боловсролын яам 2024 оны 8 дугаар сард гаргаж, ажлын хэсэг байгуулж байв. 2025 оны 8 дугаар сард стандартыг шинэчилж, поло цамцыг иж бүрдэлд нэмэх саналыг СХЗГ-т хүргүүлсэн. Харин тухайн үед СХЗГ “Захтай футболка”-ны материалын бүрэлдэхүүн хэсэг, түүний физик, хими, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагатай хамтарч нарийвчлан судалж, тогтоох шаардлагатай” гэж үзээд, уг саналыг дахин хэлэлцүүлэхээр болж байв.

Сурагчийн дүрэмт хувцас MNS 6814:2019 стандартад нийцсэн, сурагчийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тав тух, эдэлгээний шаардлагыг хангасан байх ёстой. Иймд эцэг эх, асран хамгаалагчид стандартын шаардлага хангасан, үндэсний үйлдвэрлэгчдийн дүрэмт хувцсыг сонгохыг БЕГ зөвлөв.

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” компаниуд хариуцсан бүс, аймаг, нийслэлийн гэрээт борлуулалтын цэгүүдээр дамжуулан, бүтээгдэхүүнээ борлуулж байна.

0/1000