horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт зохион байгуулна

post-img

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатарт эхэллээ. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь газрын асуудлаарх Дэлхийн хэмжээний хэлэлцээр юм.

UNCCD COP17-г “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны төлөөлөгчид оролцож байна. COP17 бага хурал нь төр засаг, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, залуучуудын байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүдийг нэг дор нэгтгэж байгаа юм.

COP17-ын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. 

0/1000