Нийслэлийн Яармаг орчмын орон сууц, албан газруудын гоожуураас зэвтэй ус гоождог. Энэ асуудлыг шийдэхээр орон сууцны хорооллуудыг усаар хангаж буй түгээх горимын ган шугамыг ахуйн усны зориулалттай HDPE, PE100 маркийн 225-315 мм голчтой полиэтилен шугамаар бүрэн шинэчиллээ. Нийслэлийн ЗДТГ мэдээлснээр нийт 4.8 км урт шугамыг шинээр суурилуулан хэвийн ажиллагаанд оруулаад байна. Ингэснээр Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжруулж, иргэдийг унд, ахуйн зориулалтын чанартай усаар хангах нөхцөл бүрджээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай

