Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр ээлжит хурлаа хийж, дараах үүрэг даалгавар өглөө. Үүнд:
– Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд хохирол учруулсан байж болзошгүй газруудад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийх.
– Шатахууны түгээлт, татан авалт, хадгалах савны төслүүдийг сайжруулах. Газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах.
– Намрын чуулганаар хэлэлцэх Цөмийн энергийн тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын хуралдааны баримт бичгийг чанартай боловсруулах.
– НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний бэлтгэлийг хангах.
– “Бадрах-Энержи” компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг зарлах, салбарын үр өгөөжийг олон нийтэд таниулах контент бэлтгэх.

