horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бусдад 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г-гийн хэргийг шалгаж дуусжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 10-16-нд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 31 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1053 хэрэг мөрдөн байцааж, 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлэв. Одоогоор 1035 хэрэг мөрдөн шалгаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт хамаатай 2 объектыг нэгжиж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл бичиж хүргүүлэв.

Доорх хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Үүнд:

  • ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г албан тушаалаа урвуулан ашиглаж, нэр бүхий компанид 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,
  • Нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Э өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222,8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42,6 сая төгрөгийн хохирол учруулсан,
  • Төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан А.Б удирдлага дороо ажилладаг албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлэх хууль бус шаардлага тавьж, үүний хариуд 162,4 сая төгрөгийн хахууль авсан
0/1000