horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Колумбад 3 хоногийн гашуудал зарлав

post-img

Энэ сарын 10-нд болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Колумб улсад гурван хоногийн гашуудал зарлав. Байгалийн гамшгийн эрсдэлтэй тэмцэх газраас мэдээлснээр, газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн тоо 294 болж нэмэгджээ. Байгалийн гамшигт 15 мужийн 448 суурин өртөж, 54.008 гэр бүлийн 115.461 хүн нэрвэгдсэн байна.

Өмнө нь Колумбын Ерөнхийлөгч де ла Эсприелла 3971 хүн гэмтэж бэртэн, 379 хүн сураггүй алга болсон тухай мэдээлсэн юм. Тэрбээр хамгийн их хохирол амссан Перейра хотод очиж, оршин суугчидтай уулзах үеэрээ орон гэргүй болсон хүмүүст байр түрээслэхэд нь тусламж үзүүлэхээ амлав.  

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

0/1000