horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

СОР17-гийн ногоон бүсээр зочлох иргэд иргэний үнэмлэхээ авчраарай

post-img

COP17-ын олон нийтэд зориулсан ногоон бүсийг өнөөдөр 10:00 цагаас нээнэ. Энэ бүс иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбож, байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой.

Ногоон бүсэд ирэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар нэвтэрч, СОР17 иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын жижиг цахилгаан машинд сууна.

Нээлт 8 дугаар сарын 18-нд 10 цагт болно. Ногоон бүс хурлын турш буюу 8 дугаар сарын 28 хүртэл иргэдэд нээлттэй. Та ногоон бүсэд нэвтрэхдээ иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай.

0/1000