horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ц.Сандаг-Очир: “Тэрбум мод” хөдөлгөөн эхлэхэд 7.9% байсан ойн сан бүхий газар 8.71% болсон

post-img

Монгол Улсын Засгийн газрын байгаль орчны салбарын тэргүүлэх чиглэл болох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, нэгдсэн мэдээллийг иргэд олон нийтэд өгөх зорилготой СОР17 хурлын Ногоон бүс дэх павильоны нээлтэд өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн Сайд Ц.Сандаг-Очир оролцлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улс 140 сая гаруй мод тариад байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, ойжуулалт, ойн хамгаалалтыг эрчимжүүлэх үндэсний хэмжээний томоохон санаачилга юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэхэд манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойн сан бүхий газар байв. Түүнээс хойш 8.71 хувь болж нэмэгдээд байгааг сайд Ц.Сандаг-Очир онцлов.

0/1000