horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 цахилгаан машин зэрэг цэнэглэх боломж бүрдэв

post-img

10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой ногоон өртөөг “Моннис групп” COP17 хурлын үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Тус өртөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар оролцов. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгардаг. Бид энэ хэмжээг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Цаашид энэ төрлийн машиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх төлөвлөгөөтэй. Мөн ногоон өртөөг нэмэгдүүлнэ. Улаанбаатар хот цахилгаан автомашин үйлдвэрлэдэг томоохон компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна” гэлээ.
“Моннис групп”-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатар “Цахилгаан машин шатахууны зардлыг 90 хувиар бууруулдаг. Цаашид ногоон өртөө байгуулахад манлайлж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

0/1000