Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Б-д холбогдох хахуулийн хэргийг АТГ шалгаж дуусаад, хянуулахаар прокурорт шилжүүлсэн юм. Уг хэргийг прокурор хянаад, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
С.Б хяналт шалгалт хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2023 оны 12 дугаар сарын 29-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Э-аас 800 мянган төгрөгийн хахууль авсан аж. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

