horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатарын ШТС-уудын 90% нь ажиллаж эхэлжээ

post-img

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө 00:00-04:00 цагийн хооронд Улаанбаатар хотын ШТС-уудаар явж, өгсөн үүргийг нь хэрхэн хэрэгжүүлж байгааг газар дээр нь шалгалаа. Учир нь Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб ШТС-ууд 24 цаг тасралтгүй ажиллах, олон хошуугаар зэрэг шатахуун олгох үүрэг өгсөн юм.

Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр өгсөн мэдээллээр 8 дугаар сарын 16-нд Улаанбаатарт 1750 тонн, орон нутагт 550 тонн АИ92 шатахууныг түгээгээд байна. Ингэснээр Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувь нь үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 8-р сарын 17-нд 48 вагон буюу 2880 тонн АИ92 шатахуун агуулахуудад буулгаж, ШТС-уудад хуваарилж буй аж.

Нэр бүхий ШТС-ууд шөнийн цагаар ажиллахгүй байх, олон хошуугаар зэрэг олгохгүйгээс болж урт дараалал үүсэх зэрэг асуудал үүссээр байна. Олон улсын нөхцөл байдлаас үүдэн шатахууны тогтворгүй байдал тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх эрсдэлтэй байна.

0/1000