horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Камерунчууд эмэгтэйчүүдийн шигшээ багаа сүр дуулиантай угтлаа

post-img

Камерун улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг “Зөрүүд арслангууд” 2026 оны эмэгтэйчүүдийн Африкийн цомын тэмцээнд түрүүлээд байна. Тэднийг эх орондоо буцаж ирэхэд нь нийслэл Яунде хотод олон мянган хөгжөөн дэмжигч нь халуун дотно угтаж авлаа.

8 дугаар сарын 16-нд Мароккод болсон финалд Малавийг Камеруны баг 3:0-ээр хожиж, улсынхаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа “Зөрүүд арслангууд”-д түрүүлсэн байна. Хөлбөмбөгчдийг Яунде хотын нисэх буудалд буухад хөгжөөн дэмжигчид нь Камеруны далбаа, шигшээ багийн өмсгөлтэйгөөр угтан авчээ.

Баяр зөвхөн нисэх буудлаар хязгаарлагдсангүй. Аваргын цом барьсан тамирчдыг нийслэлийн гудамжаар нээлттэй цуваагаар явуулжээ. Ззамын хоёр талаар цугласан мянга мянган хүн дуу дуулж, бүжиглэн, далбаагаа мандуулж, тэдэнд баяр хүргэжээ. Хотын зарим хэсэгт шөнө дөл хүртэл автомашины сигнал, хөгжим, баяр хөөр үргэлжилсэн байна.

Энэ ялалт Камеруны хувьд онцгой ач холбогдолтой. Тус баг өмнө нь “Зөрүүд арслангууд”-ын финалд хэд хэдэн удаа шалгарч байсан ч аваргын цом хүртэж байгаагүй юм. Харин энэ удаа финалд гурван гоолын зөрүүтэй ялалт байгуулснаар Африкийн эмэгтэй хөлбөмбөгийн шинэ аваргатай болсон байна.

Тус тэмцээний шигшээ 16 багийн бүрэлдэхүүнд Камерун анх орох эрхгүй байв. Учир нь энэ тэмцээний шигшээ тоглолтод 12 баг оролцдог. Африкийн хөлбөмбөгийн холбоо өнөө жил уг тэмцээний шигшээ тоглолтыг 16 багтай болгон өргөжүүлснээр Камеруны баг оролцох боломжтой болжээ. Тэд олдсон боломжоо бүрэн ашиглан_ аваргын цом хүртсэн нь багийн амжилтыг улам онцгой болгож байна.

Камеруны Ерөнхийлөгч Пол Бия багийн амжилтад баяр хүргэж, тоглогчдыг “Зоригтой, авьяаслаг” хэмээн магтжээ. Энэ ялалт тус улсын эмэгтэй хөлбөмбөгчдийн нэр хүндийг өсгөж, цаашдын хөгжлийг дэмжих чухал үйл явдал болж байна.

0/1000