horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хилээр 12.920 тн шатахуун оруулж иржээ

post-img

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын өнөөдрийн хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдав. 8 дугаар сард Монгол Улс 500 вагон АИ92 шатахуун, 1314 вагон дизель түлш гадаадаас хүлээн авсан байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 74 вагон АИ92 оруулж ирж байгаагаас 39 вагоныг нь төмөр замын өртөөдөд буулгаж байна. БНХАУ-аас галт тэргээр 80 вагон АИ92 шатахуун оруулж ирж байна. Онгоцны түлш нийт 17 вагоныг хүлээн авчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гаалийн байгууллага газрын тосны 12.920 тонн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр шуурхай нэвтрүүлжээ.

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням тэргүүтэй АҮЭБЯ, АМГТГ, Монополын эсрэг газрын байцаагч нар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ШТС-д 8-р сарын 17-18 -нд шилжих шөнийн 00:00-04:00 цагийн хооронд хяналт тавилаа. Аж ахуйн нэгжүүд шуурхай штабын үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж байна. Гэхдээ тодорхой хэмжээний шатахуунтай ч түгээхгүй байсан цөөн ШТС-д заавар зөвлөмж өгч, шатахууныг төрөл хамааралгүй, байгаа нөөцийг хэвийн олгох үүрэг өгчээ.

Нефтийн бүтээгдэхүүн импортлогч, түгээгч бүх аж ахуйн нэгжид хууль эрх зүйн зөвлөмж хүргүүлэхийг өнөөдрийн хурлаар Монополын эсрэг газарт үүрэгдлээ. Санаатайгаар шатахууны хомсдол үүсгэвэл оногдуулах хууль, эрх зүйн зохицуулалтыг нефть импортлогчдод сануулж, ард иргэдийг шатахуунаар тогтвортой, найдвартай хангах үүргээ биелүүлэхийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням сануулав. Цаашид ШТС-уудад тавих хяналтаа шуурхай штаб үргэлжлүүлнэ.

Иргэдийг ШТС-уудын үүдэнд машинаа хонуутаар орхихгүй байхыг шуурхай штаб зөвлөлөө. Учир нь шөнийн цагаар ШТС-д шатахуун буулгах үед орц, гарц хаалттай байх, шатахуун өгч эхлэх үед бусад машин саадгүй нэвтрэх боломж хязгаарлагдах тохиолдол гарч байгааг уг хурлаар онцлов.

0/1000