horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төрийн 7 байгууллагын удирдах албанд томилох гэж байсан 12 хүн илт ашиг сонирхлын зөрчилтэй байжээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 524 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 8 дугаар сарын 10-14-нд шалгаж, 417 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоо 107 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байна. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Үндэсний аудитын газар, Говь-Алтай аймгийн ИТХ, Үндэсний геологийн алба, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “И-Монгол академи” УТҮГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 12 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогджээ. Энэ талаар нь холбогдох албан тушаалтнуудад хариу мэдэгдсэн байна.

Өнгөрсөн хугацаанд АТГ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн төвийн барилга барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй шийдвэрийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ мэдээллээ.

0/1000