Хөшөөтийн уурхай-Булган боомт-Байтагбогд чиглэлд нүүрс тээвэрлэх тусгай зориулалтын 95 км хатуу хучилттай авто замын шав тавих ёслол өчигдөр Ховд аймагт боллоо. Уг замыг нийт 247 тэрбум төгрөгөөр 2 жилийн хугацаанд тавьж, 2028 оны 9 дүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгөх юм байна.
Монгол Улсын ГЦЦЭ компани, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Цонж аймгийн “Чэнь Юнь Хайна” ХХК хамтран, уг замыг өөрийн хөрөнгөөр тавина. Энэ зам ашиглалтад орвол Монгол Улсын нүүрсний экспортыг жилд 10 сая тонноор нэмэх боломж бүрдэх юм.

ГЦЦЭ ХХК 2025 оны наймдугаар сард гэрээ байгуулж, тусгай зориулалтын хүнд даацын зам тавих ажилд бэлтгэжээ. Замыг 36 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулан, 30 жилийн хугацаанд ашиглахаар гэрээ байгуулсан тухай ЗТЯ-ны БЗГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очир шав тавих ёслолын үеэр мэдээллээ.

