horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2 машин шатжээ

post-img

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн автозамын зорчих хэсэгт суудлын машин шатав. Энэ тухай дуудлагыг 2026.08.18-ны 14:56 цагт Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар анги хүлээн авчээ. Иргэн Ц-ын  “Kia Lotze” загварын суудлын машин бүрэн шатаж байсныг унтраасан байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд өнгөрсөн шөнө агуулахад гал гарлаа. 2026.08.19-ний 00:45 цагт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийг очиход, иргэн Н-ын 50х60 метрийн хэмжээтэй 2 давхар үйлчилгээний төвийн В1 давхарт “Mazda bongo” загварын ачааны машины бүхээгийн урд хэсэг шатаж байсан аж. Уг галд тухайн барилгын хана, тааз хайрагджээ.

0/1000