horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ОХУ-д шатахууны хомсдол даамжирч, борлуулалтыг хязгаарлаж эхэлжээ

post-img

ОХУ-д шатахууны хомсдол дахин даамжирч, улс даяар шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсэхийн зэрэгцээ хэд хэдэн бүс нутагт бензин худалдах хэмжээг хязгаарлаж эхэлжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 8 дугаар сарын дунд үе гэхэд дор хаяж 10 бүс нутагт борлуулах шатахууны хэмжээг дахин хязгаарласан байна. Москва мужид хүртэл бензиний хомсдол мэдрэгдэж эхэлсэн ч дизель түлшний нийлүүлэлт харьцангуй хэвийн байгаа аж.

Шатахууны хомсдол тус улсад анх 5 дугаар сараас мэдрэгдэж эхэлсэн. 7 дугаар сард улам даамжирсан байна. Үүнд зуны улирлын эрэлт нэмэгдсэнээс гадна Украины дроны цохилтын улмаас Оросын газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон нь голлон нөлөөлжээ.

Оренбург мужид нөхцөл байдал онцгой хүнд байгаа аж. Украины дроны халдлагад өртсөн Орскийн газрын тос боловсруулах үйлдвэр ажиллагаагаа зогсоосон байна. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 6 сая тонн түүхий нефть боловсруулдаг. Энэ үйлдвэрийг сэргээн засах ажил 6 сар үргэлжилж болзошгүй гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Үүний улмаас Оренбург зэрэг зарим бүс нутагт ШТС-уудын үйл ажиллагааг хязгаарлаж, нөөц шатахууныг яаралтай тусламж болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд нэн тэргүүнд олгож байгаа аж.

ОХУ-ын Москва хотын хэмжээнд идэвхтэй ажилладаг ШТС нийт 850 орчим байдгаас өнөөдрийн байдлаар “Роснефть”, “Лукойл”, “Газпромнефть” зэрэг компанийн 450 орчим ШТС хэвийн ажиллаж байна. Бусад 400 орчим ШТС нэг машинд 20 литрийн лимит тогтоон, саванд шатахуун олгохгүй зэрэг хязгаарлалт тогтоожээ. Гэсэн ч эдгээр ШТС-ын дийлэнх нь бензингүй болж, үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

Липецк, Калуга, Оренбург мужийн ШТС-ууд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш эсвэл сондгой байхаас шалтгаалж, шатахуун олгож байна. Өвөр Байгалийн хязгаар, Нижний Новгород мужийн удирдлагуудын шийдвэрээр шатах тослох материалын компаниуд тусгай бот ашиглан, электрон дараалал үүсгэж, QR кодоор шатахуун 40, 60 литр бензин олгох хязгаар тогтоожээ.

Тэгвэл Сочи болон Оренбург мужид ШТС-ууд шатахууныг сав, зөөврийн торхонд авахыг бүрэн хориглосон. Сочи, Анапа, Геленджик, Новороссийск зэрэг хот зарим ШТС-уудыг зөвхөн төрийн болон хуулийн этгээдэд шатахууны тусгай карт олгожээ. Ийм ШТС-ууд энгийн иргэдийг оруулахгүй байна.

0/1000