horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Батдэлгэр: Газрын тосны ажилчид руу халдсан иргэдийг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорьсон

post-img

Сүхбаатар газрын тосны хайгуул хийж буй компанийн ажилчдын байранд халдсан иргэдийг баривчилж, 30 хоног цагдан хориод байна. Энэ талаар ЦЕГ өнөөдөр мэдээллээ.

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны хэлтсийн дарга, хурандаа Б.Батдэлгэр:

-“Монголиа файсон энержи” компани “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан ажилчдын байр луу нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдаж, дураар авирлаж байна” гэх мэдээлэл Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт 2026.08.15-нд ирүүлсэн. Үүнийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар хүлээн авч, мөрдөн шалгаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2024.11.21-ний 131 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хөлөнбуйр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд газрын тос эрэн хайх эрх олгосны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” компани 2026.07.04-ний өдрөөс газрын тос эрэн хайх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Дээрх компани Дорнод аймгийн Матад сумын Хэрлэнгийн тохойд газрын тос эрэн хайхаар 2026.08.07-нд Сүхбатаар аймгийн Сүхбаатар сумын II багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байрлуулсан байна.

Нэр бүхий иргэд “Зөвшөөрөлгүй газрын тос олборлох гэж байна” гэх шалтгаанаар нутгийн иргэдийг уриалан, 2026.08.14, 15-ны өдөр Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Монголиа файсон энержи” компанийн ажилчдын кемп рүү хууль бусаар нэвтэрч, зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, хэрүүл маргаан үүсгэсэн. Энэ асуудалд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Нэр бүхий иргэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиудад заасан хэргүүдээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн 4 иргэнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан. Өчигдөр буюу 8 дугаар сарын 18-нд 1 иргэнийг шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Үлдсэн 3 иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг өнөөдөр харьяалагдах шүүх нь шийднэ.

0/1000