Гадаадын хөрөнгө оруулалттай “Монголиа файсон энержи” компани Дорнод аймгийн Матад сумын Хэрлэнгийн тохойд газрын тос эрэн хайхаар 2026.08.07-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын II багийн нутаг дэвсгэрт хайгуулын тоног төхөөрөмж, ажилчдын зөөврийн кемпийг түр байрлуулсан байна.
Гэтэл зарим монгол иргэн ажилчдын байранд нь нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан. Энэ мэдээллийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар 2026.08.15-нд хүлээн авч, мөрдөн шалгаж байна.
Энэ үйл явдал цагдаагийн нүдэн дээр болжээ. Цагдаа тэр дор нь яагаад тэднийг таслан зогсоогоогүй вэ? Үүнд ЦЕГ ийм тайлбар өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг:
-Иргэдтэй холбоотой асуудал шүүхийн шатанд шалгагдаад шийдвэрлэгдээд явна. Цагдаагийн албан хаагчидтай холбоотой, тухайн үйл явдал болж байх үед үр дагаврыг таслан зогсоох байсан уу гэдэг асуудлыг дотооддоо шалгаж шийдвэрлэнэ. Үүнээс цааших мэдээллийг хэрэг шийдвэрлэгдсэн, шалгалтын ажиллагаа дууссаны дараа эргэж мэдээлнэ.

