horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Аадрын улмаас Перуд хөрс гулгаж, ихээхэн хохирол учруулжээ

post-img

Перу улсын зарим бүс нутагт үргэлжилсэн аадрын улмаас уулын налуу хэсгүүдийн хөрс гулгаж, авто замуудыг их хэмжээний шавар, чулуу хуримтлагджээ. Зарим зам хагарч, эвдэрсэн байна. Үүний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоход хүрчээ.

Тус улсын Үндэсний стратегийн төлөвлөлтийн төв 2026 оны 6-8 дугаар сард хур тунадас орж, зам, сургууль, эмнэлэг болон усан хангамжийн дэд бүтцэд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулж байв. Перугийн эрх баригчдын тооцоогоор “Эль Ниньо” үзэгдлийн нөлөөгөөр аадар, үер, шаварлаг үерийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байна. 7 дугаар сард гаргасан тооцоогоор ийм гамшигт тус улсын үндэсний авто замын сүлжээний 30 хувь нь эрсдэлд орж болзошгүй гэж гарчээ.

Перугийн уулсаар их хэмжээний шавар, чулуу үерт огцом урсдаг. Үүнийг хуайко гэж нэрлэдэг аж. Богино хугацаанд их хэмжээний усархаг аадар орох үед уулын налуугийн хөрс, чулуу суларч, зам болон голын хөндий рүү урсдаг юм байна.

8 дугаар сарын 19-нд болсон гамшигтай холбоотой албан ёсны тоо одоогоор баталгаажаагүй байна.

0/1000