horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тоглож байсан хүүхдүүдийн гар утсыг хулгайлжээ

post-img

Тоглоомын талбайд тоглож байсан бага насны 2 хүүхдийн гар утсыг хулгайлсан хэрэг 2026.08.18-нд гарчээ. Энэ тухай мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгаж, тухайн хүүхдүүдийн “Iphone” маркийн гар утсуудыг 39 настай, эрэгтэй “Б” хулгайлсан болохыг тогтоов. Уг хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэс шалгаж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1.1. “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

0/1000