Тарвас хураахад туслуулахаар авчирсан, айлын 10 настай охиныг хөнөөж, цогцсыг нь шатааж, булсан хэрэг 8-р сарын 1-нд Ховд аймгийн төвд гарсан. Уг хэрэгт хөрш айлынх нь эзэн, 28 настай хүү хоёрыг нь холбогдуулан, цагдан хориод байгаа.
Тэгвэл хөрш М.Даделханы эхнэрийг нь 2028.08.16-ны өдөр мөн цагдан хорьжээ. Одоо уг хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газраас Мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгаж буй аж.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 2026.08.01-ний өдрийн 09:00 цагийн орчим “Хөршийн тарвас хураах ажилд явна” гэж хэлэн, гэрээсээ гарч явсан охин сураггүй алга болсон юм. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг 8-р сарын 2-ны өдрийн 20:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар хүлээн авсан байдаг.

