horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өмнөговь аймгийн начин Д.Төгсбаатарын шээсний сорьцоос тестостерон илэрчээ

post-img

Өмнөговь аймгийн начин Даваадоржийн Төгсбаатарын шээсний сорьцоос тестостерон илэрчээ. Түүний сорьцод хийсэн шинжилгээний хариу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад 8 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын лабораториос иржээ.

Д.Төгсбаатарын сорьцод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр тестостерон илэрсэн аж. Энэ нь тухайн хүний биед гаднаас орсон (экзоген гаралтай) болохыг уг шинжилгээгээр тогтоожээ. Экзоген гаралтай тестостерон нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас хориглосон бодисын жагсаалтын S1.1 ангилалд хамаардаг, тусгайлан заагаагүй бодис аж.

Үүнтэй холбогдуулан Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу тухайн тамирчныг 8 дугаар сарын 19-нээс эхлэн аливаа тэмцээн, уралдаанд оролцохыг түр түдгэлзүүллээ.

Д.Төгсбаатар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-д заасны дагуу Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, түр түдгэлзүүлэлттэй холбоотой сонсгол хүсэх, мөн хэргийг анхан шатны сонсголоор хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Учир нь А сорьцын сөрөг аналитик илэрц нь дангаараа допингийн эсрэг дүрмийн зөрчил үйлдсэнийг эцэслэн тогтоосон шийдвэр биш аж.

Хэрэв үр дүнгийн удирдлагын ажиллагаагаар тэрээр сэргээш хэрэглэсэн нь эцэслэн тогтоогдвол Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг шударга ёсны зарчмыг харгалзан хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураана.

0/1000