horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Аадар, хөрсний гулгалтаас болоод Мачу-Пикчу руу жуулчид очиж чадахгүй гацжээ

post-img

Перу улсад эльнино үзэгдэлтэй холбоотойгоор усархаг аадар орж, үер буусны улмаас Дэлхийд алдартай эртний хот Мачу-Пикчу руу хүрэхэд хүндрэл үүсээд байна. Хөрс гулгасны улмаас зарим зам хаагдаж, нийслэл Лима хотод айлуудын байшин усанд автжээ.

Хүчтэй борооны улмаас уулын бүс нутгуудад хөрс хэт чийгтэй болж, тогтворгүй болсон нь хөрс гулгах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүний улмаас Мачу-Пикчу руу зорчиж буй жуулчдын хөдөлгөөн, тээврийн хүртээмжид саад учирчээ.

Мачу-Пикчу бол Перугийн Куско орчимд, Андын нурууны өндөр уулс дунд оршдог эртний хот. Тус бүсийн аялал жуулчлал төмөр зам болон уулын замын сүлжээнээс ихээхэн хамаардаг. Тиймээс бороо, хөрсний гулгалт нь аялалд шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Эльнино бол Номхон далайн экваторын орчимд далайн ус ер бусын дулаарахтай холбоотойгоор Дэлхийн цаг агаарыг өөрчилдөг үзэгдэл юм. Энэ удаагийн үзэгдэл Латин Америкийн орнуудад хүчтэй нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Перу улсын Засгийн газар 7 дугаар сард 796 дүүрэг буюу нийт дүүргийн ойролцоогоор 40 хувийг хүчтэй борооны улмаас онцгой байдлын дэглэмд шилжүүлсэн аж. Цаг уур муудвал үер, хөрсний гулгалт, зам тээврийн тасалдал нэмэгдэхээс гадна аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон дэд бүтцэд ихээхэн хохирол учрах эрсдэлтэй байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0/1000