horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ойн ангийн дарга асанд анхан шатны шүүхээс оноосон ялыг өөрчиллөө

post-img

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ойн ангийн дарга асан Г.Энхбат бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, 3 компанид гарал үүслийн нийт 12 гэрчилгээ олгожээ. Ингэхдээ мод бэлтгэн тээвэрлэгчид олгох хувь болон ойн ангид үлдэх хувийг зөрүүтэй бичиж, модны нэр төрлийг өөрчилж, шоо метрийн хэмжээг багасган бичсэн байна. Үүгээрээ тэр хууль бусаар бэлтгэсэн модыг худалдах, худалдан авах, тээвэрлэх боломжоор хангаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ.

Түүний хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” хэргээр яллах дүгнэлт үйлдэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Тус шүүх 2026.04.23-нд уг хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Г.Энхбатыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулжээ. Үүнийг тэр эсэргүүцэн давж заалдсан байна.

Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026.08.18-нд уг хэргийг хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Эрх зүйн зөв дүгнэлт хийсэн. Гэм буруугийн талаар шүүгдэгч маргаагүй” хэмээн дүгнэж, түүнд оногдуулсан нийтийн албанд 5 жил ажиллах эрх хасах ялыг 2 жил, зорчих эрх хязгаарлах ялыг 5.4 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө.

0/1000