horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

16 настай волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

post-img

16 настай волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд эхэллээ. 8 дугаар сарын 20-27-нд болох тус тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс эрэгтэй 45 баг, эмэгтэй 39 баг оролцож байна. 1200 гаруй өсвөрийн тамирчны тоглолтуудыг Монголын волейболын холбооны улсын шүүгч нар шүүж буй аж. Тэмцээн нийт 6 зааланд нэгэн зэрэг болж байна.

0/1000