Ахмад, мастеруудын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 12-17-нд Улаанбаатар хотод боллоо. “V-Court”, “T-Court” спорт зааланд болсон энэ тэмцээнийг Монголын волейболын холбоо зохион байгуулав. Энэ тэмцээнийг өнөө жил эрэгтэй, эмэгтэй төрөлд насны 4 ангиллаар явуулжээ. Үүнд:
- Ахмад 58+ нас
- Мастерс 35-42 нас
- Мастерс 43-49 нас
- Ахмад 50-57 нас
Эмэгтэйчүүдийн ахмад 58+ нас:
- Шилдэг хамгаалагч: Куулар Саяна – Тува
- Шилдэг холбогч: Гавьяат тамирчин Ц.Уранчимэг – Говь-Алтай
- Шилдэг довтлогч: Д.Сувд – “Тосог фалконс”
- Шилдэг тэгш тоглогч: Г.Туяа – “Минжит Булган”
Эрэгтэйчүүдийн ахмад 58+ нас:
- Шилдэг хамгаалагч: Д.Эрдэнэбаатар-Зэвсэгт хүчний жанжин штаб
- Шилдэг холбогч: С.Амгаабазар – “Эрчис тал”
- Шилдэг довтлогч: Б.Энхтүвшин – “Эрчис тал”
- Шилдэг тэгш тоглогч: Г.Гантөмөр -Баянхонгор ахмадын клуб

