БНХАУ-ын Засгийн газар, Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад өнөөдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан урилга гардууллаа. Энэ жилийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын 5000 гаруй сурагч, иргэн хүсэлтээ өгснөөс 357 нь тэнцэж, БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад суралцах эрх өвөртлөв.
Тэтгэлэг авч буй оюутны тоо:
• Докторын хөтөлбөрт 25 оюутан
• Магистрын хөтөлбөрт 70 оюутан
• Бакалаврт 260 оюутан
БНХАУ-ын их сургуулиуд 1986 оноос эхлэн Монгол Улсын оюутнуудыг хүлээн авч эхэлжээ. Үүнээс хойш 40 жилийн хугацаанд тус улсын Засгийн газрын тэтгэлэгт давхардсан тоогоор 10.788 суралцагч хамрагдсан байна.
Өвөр Монголын Ардын засгийн газар 2005 оноос манай оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн аж. Түүнээс хойших 21 жилд манай улсын 2.500 гаруй оюутан уг тэтгэлэгт хамрагджээ.


