horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Киевт Орос баллистик пуужингаар цохилт өгч, 8 хүн амиа алджээ

post-img

Оросын арми өнөө өглөө үүрээр Украины нийслэл Киев хот болон ойр орчимд нь баллистик пуужингаар цохилт өгчээ. Энэ үеэр 8 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Пуужингийн цохилтын улмаас хотын хэд хэдэн хэсэгт гал гарч, орон сууц, агуулах, эмнэлэг шатаж, нурсан байна.

Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, орон сууцны 9 давхар барилгын дээд давхруудад гал гарч, зарим оршин суугч гарч чадалгүй барилга дотор гацсан байна. Аврагчид гал унтраахын зэрэгцээ барилгуудаас хүмүүсийг гаргаж, нурангин дороос хүмүүсийг хайж буй аж.

A woman examines goods in a warehouse at the central market, damaged by a Russian attack, in Zaporizhzhia, Ukraine, on August 19, 2026. Overnight, the Russian army struck the south-eastern Ukrainian city with drones, destroying a hostel, a shopping centre, and the central market. (Photo by Dmytro Smolienko/Ukrinform/NurPhoto via Getty Images)

Мөн хүүхдийн эмнэлэг, хэд хэдэн орон сууцны барилга, агуулах болон үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжууд уг цохилтод өртсөн байна. Хотын зарим хэсэгт цахилгаан тасарчээ. “Ройтерс” агентлагийн сурвалжлагч “Киевт болсон халдлагын үеэр хүчтэй дэлбэрэлтийн чимээ 10 гаруй удаа сонсогдсон” гэж мэдээлэв.

Нийслэлээс гадна Киев мужийн орчимд болсон халдлагын улмаас 1 хүн амиа алдсан талаар орон нутгийн албан тушаалтан мэдээллээ. Ингэснээр халдлагын нийт хохирогчдын тоо нэмэгдэж болзошгүй байна. Украины Онцгой байдлын алба тус цохилтын дараа шатаж буй барилгад гал сөнөөгчид ажиллаж, эвдэрсэн байгууламжаас хүмүүсийг гаргаж буй дүрс бичлэг нийтэлжээ.

Киев сүүлийн саруудад Оросын баллистик пуужин болон дроны цохилтын бай болоод буй. Энэ сарын эхээр мөн Киев болон түүний эргэн тойронд болсон томоохон халдлагын үеэр 17 хүн амиа алдаж, 44 хүн шархадсан юм.

Украины хувьд Оросын баллистик пуужингийн довтолгоог таслан зогсоохын тулд агаарын довтолгооноос хамгаалах системийн нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдэж байгаа. Өмнөх халдлагуудын үеэр Украины тал баллистик пуужингаас хамгаалахад АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” систем онцгой ач холбогдолтой гэж мэдэгдэж байв.

Орос, Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа. 2 тал сүүлийн үед алсын тусгалт пуужин, нисгэгчгүй онгоц ашигласан цохилтоо эрчимжүүлээд байна. АНУ болон Европын зуучлалын хүрээнд гал зогсоох дипломат хүчин чармайлт үргэлжилж байгаа ч одоогоор тогтвортой гал зогсоох тохиролцоонд хүрээгүй байна.

0/1000