horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна

post-img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2026.08.20/ 09:00 цагаас хуралдав. Уг хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Сүүлийн үед улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал ямар болж байгаа талаарх мэдээллүүд их гарах болсон. Тийм учраас АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой асуудлуудыг ярилцлаа. Иргэдийн орлогыг хамгаалах, эрчим хүч, шатахууны чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ер нь улс орны нөхцөл байдлыг харахад эрх баригчид ард иргэдэд ганцхан зүйл л ярьж байна. Тэд “Гадаад нөхцөл байдал хүнд байгаа учраас хэцүү байна” гэж л хэлж байна. Би ганцхан тоо хэлье. Одоогоос 10 жилийн өмнө 1 тонн нүүрс 30 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан бол 1 баррель нефть 120 ам.доллар байсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй таатай үед ажиллаж байна. 1 тонн нүүрс сүүлийн хэдэн жилийн туршид 100 ам.доллароос дээш үнэтэй байгаа бол баррель нефтийн үнэ 170 ам.долларт хүрсэн. 

Ийм таатай нөхцөлд эрх баригчид эдийн засгийн буруу бодлого явуулснаас болж, улс орныг доройтуулж байна. Зөвхөн 2026 оны хоёр, гуравхан сарын дотор ард иргэдийн амьжиргаа хэд дахин буурлаа.

Үнэ 1 дахин өслөө. Улсын төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр тасарч байна гэнэ. Үүний цаана бизнес эрхлэгчид дампуурч байна гэсэн үг. Татвар төлөгчид нь татвараа төлж чадахгүй, дампуурч байна.

Дээр нь Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Үүний цаана аж ахуйн нэгжүүд зээл, санхүүгийн эх үүсвэргүй болж, хаалгаа барина гэсэн үг. Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс бид зөвхөн шүүмжлэхгүйгээр шийдэл гаргах үүднээс УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа. Ээлжит бусаар УИХ-ын чуулган хуралдах ёстой. 

Гуравдагч хөршөөс бензин шатахуун оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудлаа шийдэж чадсан уу? БНХАУ-аас 10 вагон шатахуун ирэхэд ачиж, буулгах агуулах байхгүй, тээвэр ложистик нь байхгүй. Одоогийн Ерөнхий сайд нь өмнөх Засгийн газар луугаа буруугаа чихсэн. Нар, Саран дээрээс ирсэн үү? Өнгөрсөн 10 жил хэн засагласан юм бэ? Өнөөдрийн Ерөнхий сайд хаана явсан юм бэ? УИХ-ын дарга болон Эдийн засаг, хөгжлийн сайд нь хаана ажиллаж байв? Чухам хэнээс бурууг хайж байна вэ? АН-ын бүлэг “Ямар нэгэн гарц шийдэлгүйгээр мунгинаж сууж шаардлагагүй” гэж үзэж байна. 

0/1000