“Б…” улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.О байгууллагынхаа албан хэрэгцээнд дрон авахаар “Ө…. ” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 25-нд 24/25 дугаартай гэрээ байгуулжээ. Уг дроны үнэ болох 6 сая төгрөгийг “Ө” компанид шилжүүлсэн байна. Гэхдээ худалдан авах ажиллагаа явуулаагүй аж.
Үүгээр зогсохгүй тэрээр уг дроны мөнгөнөөс 2.1 сая төгрөг бэлнээр авчээ. Өөртөө эдийн давуу байдал бий болгосон энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.

