Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд, төлөвийг “Тогтвортой хэвээр” гэж “Fitch Ratings” агентлаг баталгаажууллаа. Үнэ дунд хугацаанд огцом өссөн, Засгийн газрын өр, “B” ангиллын бусад улстай харьцуулахад нэг хүнд ногдох орлого нь илүү өндөр зэрэг хүчин зүйл үүнд эергээр нөлөөлжээ. Гадаад санхүүжилтээс ихээхэн хамааралтай байдал, Хятад руу чиглэсэн бараа бүтээгдэхүүний экспортод тулгуурласан эдийн засаг зэрэг сул тал эдгээр давуу талыг тэнцвэржүүлсэн байна.
Их хэмжээний гадаад өр, дунд зэргийн хэмжээтэй гадаад валютын нөөц, эдийн засгийн мөчлөг дагасан бодлого манай улсын гадаад эмзэг байдлыг нэмэгдүүлдэг. Дэлхийн банкны Засаглалын үзүүлэлтүүдээр “B” зэрэглэлийн бусад улстай харьцуулахад Монгол Улс сайнаар үнэлэгддэг. Гэвч бодлого тодорхой бус байдаг нь саад учруулж байна.

