“АПУ Дэйри” ХХК-ийн монгол сүүний үйлдвэрийн цэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVII бага хурлын ногоон бүсэд байрлаж, гадаад, дотоодын төлөөлөгчдөд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Тус компани байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулах замаар хүнсний аюулгүй байдлыг дэмждэг туршлагаа олон улсад хуваалцахыг зорьжээ.
Үүний зэрэгцээ хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулан, амтлах боломж олгож, Монгол брэндийг Дэлхийд танилцуулж байна. Эдний бүтээгдэхүүнийг амтлахыг хүсвэл COP17 хурлын ногоон бүс дэх D6, C4 павильонд очоорой. Харин С4 павильонд очвол “Монт-Яак” брэндийн бүтээгдэхүүнтэй танилцах, амтлах боломжтой.

БНЧУ-ын иргэн Луис Жанелли:
-Би Чили улсаас ирсэн. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын XVII бага хуралд оролцож байна. Надад Монголын соёл, уламжлал, бас хүмүүс нь маш их таалагдаж байна. Би Монголд үйлдвэрлэсэн Pro+жүржтэй тараг ууж үзсэн. Манай Чилийн тарагнаас өөр, илүү өтгөн, кремлэг бүтэцтэй санагдлаа. Жүрж, шоколадны хослол үнэхээр амттай юм байна. Надад таалагдлаа.

ОХУ-ын иргэн Прохор Мироненков:
-Би ОХУ-аас ирсэн. Монголын уламжлалт цагаан идээг анх удаа амсаж үзлээ. Сүүнээс гаргаж авдаг гэдэг нь гайхалтай санагдаж байна.

“АПУ Дэйри” ХХК-ийн Брэнд, маркетингийн албаны дарга П.Амарцэцэг:
-Cop17 хурлын ногоон бүсэд “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүний амталгаа, танилцуулга 8-р сарын 20-27-нд, “Монт-Яак” брэндийнх 8-р сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.



