Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барих зөвшөөрлүүдийг тус аймгийн засаг даргын захирамжаар цуцаллаа. Үүнтэй холбогдуулан, холбогдох газрууд уг захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Ажлын хэсгээс холбогдох хуулийн байгууллагын хяналт дор аймгийн засаг даргын захирамжийг Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал суманд байршаад байсан 9 отгийн гадаадын иргэдэд танилцуулан, отгуудыг буулган, буцааж байна.

Баянхонгор аймгийн Бууцагаан суманд арабууд шонхор барихын тулд машинаар хүн дайрч хөнөөсөн. Дахин ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, тус аймгийн засаг дарга идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цуцлаад байна.


