Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн шинэ өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшиллоо. Тэр 2003 оноос хойш 22 жилийн турш гэр бүлээ хүчирхийлж, эхнэрээ олон удаа хүндээр гэмтээсэн хэрэгт холбогдоод буй. Түүний хэргийг шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн. Гэвч Б.Эрдэнэсүхийн шинэ өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах санал гаргаж, шүүх хүлээж авав. Уг хурлыг 9 дүгээр сард хийнэ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Эрдэнэсүхийн хэргийг шүүх хурал хойшиллоо
- 2026/08/24
- •
- -2 цаг -59 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
