horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төмөр замын өртөөний даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

post-img

Т.Ү төмөр замын өртөөний даргаар ажиллаж байхдаа “Со…” ХХК-ийн захирал С.С-тай урьдчилан тохиролцож, “Си…” ХХК-д галт тэрэгний салбар зам ашиглах боломж олгожээ. Ингэхдээ тус компанийн тээврийн менежер Ц.Г-аас 2021 оны 5 дугаар сарын 12-нд 16 сая төгрөгийн хахууль авсан байна. 

“Со…” ХХК-ийн захирал С.С хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд нь түүнд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хэрэгт холбогджээ. Тэр мөн Т.Ү-д гэмт хэрэг үйлдэж олсон 17 сая төгрөгөө угаахад нь тусалж, мөнгө угаасан хэрэгт унасан байна.

“Си…” ХХК-ийн тээврийн менежер Ц.Г төмөр замын өртөөний дарга Т.Ү-д албаны чиг үүрэг, албан тушаалтай нь холбогдуулан, 2021 оны 5 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 16-ны хооронд нийт 33 сая төгрөгийг С.С-ын данс руу шилжүүлжээ.

Тэдэнд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мөнгө угаах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000