horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Э.Бат-Үүл: Бид ордны улстөрчид биш

post-img

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус нам “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа энэ үеэр зарлалаа. Энэ хөдөлгөөнийг зөвхөн АН-ын гишүүдийн хүрээнд бус, 1 сая сонгогчийн оролцоонд тулгуурлан, үндэсний хэмжээнд өрнүүлэх зорилготой аж.

“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөий хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, боломжит шийдлүүдийн талаар ярилцах аж. Үүний зэрэгцээ салбар бүрээр, шат шатны түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан санал, хэрэгцээ, шийдлийг нэгтгэн АН-ын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь болгох юм.

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:

-Өнгөрсөн 30 жилд хийж, хэрэгжүүлж, ард түмэнд үр өгөөжөө өгсөн бүх ажлыг АН хийсэн байдаг. Тэгсэн мөртлөө УИХ-ын сонгуульд МАН ялчихдаг. Яагаад МАН сонгуульд ялаад байна вэ?

Тэгэхээр О.Цогтгэрэл даргын хэлдгээр бид өөрсдийн чаддаггүй улс төр лүү орсон байна. Бид ордны улстөрчид биш. Ард түмнийхээ төлөө нэгдэж, цуглаж, жагсаж явсан улстөрчид нэг мэдсэн чинь Төрийн ордонд янз бүрийн найраа хийдэг болсон.

Тийм учраас бид олон түмэн рүүгээ эргэж явна. Маш их бухимдаж, учраа олохгүй байгаа ард түмэн рүүгээ очно. Бид ард түмэнтэйгээ цуг байсан улс төрийг авчирч, намраас эхлүүлж хийнэ. Одоо сонгогчдын уулзалт хийхээ боль. Шууд тэмцлийн цуглаан хийе!

АН-ын дарга О.Цогтгэрэл олон түмэнтэйгээ гагнагдаж чадах эсэхээс их зүйл хамаарна. О.Цогтгэрэл олон түмний лидер болж чадвал АН ялна. Үүнд намын даргын манлайлал маш чухал.

0/1000