horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Компанидаа 932.490.940 төгрөгийн хохирол учруулжээ

post-img

“М…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т, худалдан авалтын менежер Э.Г, бизнес хөгжлийн менежер А.Б, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.С нар бүлэглэж, ашиг хонжоо олох зорилгоор 2024 оны 8 дугаар сарын 18-наас 2025 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд 13 удаа 1.732.583.160 төгрөгөөр бараа, үйлчилгээ худалдан авчээ. Ингэхдээ тэд өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудаас бараа, үйлчилгээг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авсан аж.

Ийм байдлаар “М…” ХХК-д нийт 932.490.940 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах)-т зааснаар проукрор яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

0/1000