horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хар тамхины хэрэгтнүүд шүүхийн хаалга татлаа

post-img

Сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхины 3 хэргийг өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Прокурорын газар хянаж, шүүхэд шилжүүлжээ. Үүнд:

Бүгд Найрамдах Турк Улсаас Д.Б метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис бусдад худалдах зорилгоор цахимаар худалдан авчээ. Түүнийгээ олон улсын шуудан илгээмжээр Монгол Улсад оруулж ирсэн байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэв.

О.А сэтгэцэд нөлөөтэй, хориглосон бодис хууль бусаар олж авч, А.Х-гийн байранд хадгалсан байна. Тэр үүнийгээ худалдах зорилгогүй байсан гэж тайлбарлаж буй аж. Гэсэн ч тэр бусдыг хар тамхи хэрэглэх орон байраар хангасан хэрэгт унасан байна. Түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах),  20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ( Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Б.Б, М.Д, Б.Т нар бүлэглэн, нэгэн хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг нь ашиглан, тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаад, авч явжээ. Үүний зэрэгцээ Б.Б тухайн хохирогчийн гар утсыг дээрэмдэж, 180 мянган төгрөгийн хохирол учруулан, бие махбодид нь халдаж зодсон байна. Үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учиржээ. Тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүн хулгайлах), 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Заналхийлэх), 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Дээрэмдэх), 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. 

0/1000