Химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй атлаа Ж.П 2023 оны 6 дугаар сард этилацетат гэх химийн хортой бодис бусдаас худалдан авчээ. Түүнийгээ “Б….” ХХК-ийн ажилчдын байрны 2-р давхарт 2023 оны 9 дүгээр сарын 12 хүртэл хадгалж байгаад баригдсан аж. Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Химийн хорт, аюулгүй бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Этилацетат бол нэг төрлийн цууны хүчил аж. Жимснийх шиг тааламжтай үнэртэй, өнгөгүй, дэгдэмхий, шингэн бодис. Үүнийг үйлдвэр, лабораторид уусгагч болгож өргөн ашигладаг. Будаг, эмаль, цавуу, нитроцеллюлоз болон төрөл бүрийн давирхай уусгахад хэрэглэнэ.
Хүнсний үйлдвэрт жимсний амт, үнэр оруулах зорилгоор хүнсний нэмэлт (E1504) болгож ашигладаг. Аж үйлдвэрт хиймэл арьс, цаас, хэвлэлийн бэх үйлдвэрлэх, хэвлэмэл хавтан цэвэрлэхэд хэрэглэнэ.

