horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Wellfest Mongolia” эрүүл, идэвхтэй амьдралын шинэ соёл бий болгоно

post-img

“АПУ Дэйри” компани эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, шинэ соёл бий болгох “Wellfest Mongolia” төслийг дэмжиж, хамтран ажиллаж байна. “Өөрчлөлт өөрөөс тань эхэлнэ” уриан дор дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хөгжим, эрүүл мэндийн боловсролыг энэ төслийн хүрээнд хослуулахыг зорьжээ. Энэ төслийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр дэмжин, олон нийтэд танилцуулж байна.

Тус төслийг өнөөдөр нээж, Швейцарын Женев хотоос дасгалжуулагч Bryan Pasinato, Италийн Милан хотоос DJ Candelaria нар урилгаар оролцлоо. Энэ төсөл нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Сар бүр олон улсын мэргэжилтнүүд болон Монголын багш, тамирчдыг оролцуулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Wellfest Mongolia” төслийг цаашид өргөжүүлж, бүх насныханд зориулсан эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн фестиваль зохион байгуулах юм.

0/1000