Цагдаагийн байгууллагад энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ. Цус гараад байна” гэж нэг хүн ханджээ. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай, эрэгтэйг хамт байсан 50 настай, эрэгтэй Г хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээн, хэргийн газраас зугтсан байсан аж. Тэр этгээдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, олж тогтоолоо.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
