Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадамд 9 давж үзүүрлэн, Монгол Улсын арслан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин цол хүртсэн Ж.Жавхлан нарт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам Ховд аймгийн Зэрэг суманд өчигдөр болов.

Тус мялаалгад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн засаг даргын орлогч М.Баярт , Монгол Улсын аварга О.Хангай, Гавьяат дасгалжуулагч Ц.Мягмарсүрэн тэргүүтэй “Ховд” бөхийн дэвжээний бөхчүүд, Зэрэг сумын иргэд оролцлоо.

Энэ үеэр улсын арслан Б.Бат-Өлзийг “Ховд аймгийн 100 эрхэм” шагналаар,
улсын начин Ж.Жавхланг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн засаг даргын орлогч М.Баярт нар гардуулж, баяр хүргэлээ.


