horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Их хэмжээний хар тамхи оруулж ирээд баригджээ

post-img

Сэтгэцэд нөлөөт, их хэмжээний бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирэхийг завдсан хэргийг Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран илрүүллээ. 8 дугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор манай улсад ирсэн Монгол Улсын иргэн 1 кг 4.88 грамм метамфетаминыг дагалдах ачаандаа нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.

Түүнийг гаалиар нэвтрэх үед нь шалгалт хийж, хар тамхийг нь илрүүлжээ. Уг хэргийг харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгаж байна.

0/1000