Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 17-23-нд гэмт хэргийн шинжтэй 50 гомдол, мэдээлэл шалгажээ. Үүнээс 7-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр, 6-д нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо тус хэлтэс 37 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй аж.
Эрүүгийн 1059 хэрэг мөрдөн байцааж, 11-ийг нь шүүхэд шилжүүлэх, 4-ийг нь хаахаар прокурорт ханджээ. 2 хэргийг нэгтгэн, одоо 1042 хэрэг шалгаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт хамаатай 14 обьектыг нэгжжээ. Доорх хэргүүдийг мөрдөн шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ. Үүнд:
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
- Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
- Нийтийн албан тушаалтан А.Б хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
- Удирдах албан тушаалтан Г.С албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон. Үүний улмаас төрийн байгууллагад 145.2 сая төгрөгийн хохирол учруулсан

