horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Мөнхтамир: Жилийн 40-50 өдөрт шороон шуурга шуурдаг болсон

post-img

СОР17 бага хурлын хүрээнд элс, шороон шуургатай тэмцэх өндөр түвшний уулзалт боллоо. Тус уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиах Алисжахбана, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн (UNEP) Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир нар оролцож байр сууриа илэрхийлэв. Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Сайн санааны элч, Сенегалын алдарт дуучин Бааба Маал оролцож, өөрийн уран бүтээлээр арга хэмжээг нээсэн юм.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Монгол Улс элс, шороон шуурганы гол эх үүсвэр болох газрын доройтол, усны хомсдолыг бууруулах, газрыг нөхөн сэргээх, усны нөөцийг тогтвортой удирдах нь хамгийн үр дүнтэй арга хэмжээний нэг болохыг онцоллоо. Зүүн хойд Азийн элс, шороон шуурганы гол эх үүсвэрийн бүсүүдийн нэг нь Монгол Улс. Сүүлийн 35 жилийн хугацаанд зарим нутагт шороон шуургатай өдрийн тоо жилд 2-5 өдрөөр нэмэгджээ. Жилийн 365 хоногийн 40-50 гаруй өдөрт нь шороон шуурга шуурах болсон байна.

Элс, шороон шуурга хил хязгаар үл харгалзан, олон зуун, мянган км зайд тархдаг тул нэг улс дангаараа шийдвэрлэх боломжгүй, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал юм. Иймээс Монгол Улс “Элс, шороон шуургатай тэмцэх дэлхийн хэрэгжилтийн санаачилга”-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж, мөн НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс болон Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Элс, шороон шуургатай тэмцэх хил дамнасан хамтын ажиллагааг бэхжүүлэх санаачилга”-ыг эхлүүлж буйгаа танилцууллаа.

Тус санаачилга нь эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, хил дамнасан эрсдэлийн үнэлгээ, мэдээлэл, мэдлэг солилцоо болон тогтвортой бодлогын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна “Тал хээрийн төлөвлгөө”-ний хүрээнд хэрэгжиж, Улаанбаатарт гаргасан амлалт, түншлэлийг бодит, урт хугацааны үйл ажиллагаанд шилжүүлэхэд чиглэх юм.

0/1000