Өмнөговь аймаг оюутнууддаа зориулан, орон нутгийн төсвийн 9 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод 500 оюутны дотуур байр бариулжээ. Уг байрандаа одоо нутгийнхаа оюутнуудыг бүртгэж, хүлээн авч эхэллээ.
Энэ байрыг “Мэнд констракшн” ХХК 2024 оны 6 дугаар сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан ч энэ намар ашиглалтад оруулав. Энэ барилга 500 оюутны багтаамжтай, 11 давхар. 2 дугаар давхарт номын сан, багш, ажилчдын өрөө, 3 дугаар давхарт ресторан, кофе шоп, 4-10 давхарт оюутны байр, 11 дүгээр давхарт зочдын өрөө, спорт заалтай иж бүрэн цогцолбор аж. Оюутан амьдрах давхар бүрд гал тогоо гарган, тохижуулжээ. Уг дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудаа “Өмнөговь корпорац” болон Улаанбаатар хот дахь Оюутны хотхондоо бүртгэж буй аж.

